Энэ тун амархан. Танд юу хэрэгтэй вэ гэвэл чих цэвэрлэгч болон вазелин байхад хангалттай.
1. Чих цэвэрлэгчийн үзүүрт вазелинаа нимгэн түрхэж өгнө.
2. Bазелиныг чих цэвэрлэгчийн тусламжтайгаар хумсны эргэн тойронд болгоомжтойгоор түрхэнэ.
3. Гарын хумс будаж байгаа бол 2 эрхий хурууны хумснаас бусдыг нь будна.
4. Хумсныхаа будгийг хатаана.
5. Хумсаа бүрэн хатах хооронд 2 эрхий хуруугаа будах ба ингэснээр бусад хурууг будах явцад гарсан өө сэвийг арилгахад хялбар байдаг.
6. Эцэст нь бүх хумсаа хатсаны дараагаар та чих цэвэрлэгчээр хумсныхаа эргэн тойрны илүүдэл тосыг цэвэрлээд л боллоо.
Bазелиныг хумсны эргэн тойронд түрхснээр хумсны толиноос гарсан илүүдэл будаг нь ямар ч төвөггүй арилдаг.
Мэргэжлийн салон орж мөнгө, цаг зав үрэлгүй гэртээ зурагтынхаа өмнө сууж байх зуураа ч амжуулах боломжтой. Туршаад үзээрэй!
No comments:
Post a Comment